Бөөбөө зайран

МОНГОЛ ТӨР ТҮМЭН ОЛОН МИНЬ ТҮВШИН АМГАЛАН БАЙГ!

Чонон хүлэгтэн

Байнгын зочид

Зочид тоологч

Зочид 2011.10.23-ээс

free counters
zairan.blogspot.com. Powered by Blogger.

automarketofmongolia.blogspot.com






Гэр бүл, садан төрөл, найз нөхдүүд



























Төв аймаг Жаргалант суманд 2010.7,18

____________________________________
 Д.Жамц, Д.Отгонсайхан, Д.Цэвээнжамц

 БНМАУ-ын алдартнууд. Миний өвөө Ш.Даш Ю.Цэдэнбал гуайн ард зогсож байна.
_______________________________________

МИНИЙ ӨВӨГ ЭЦЭГ ШАГДАРЫН ДАШИЙН НАМТАР

1910 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг Зандин гэдэг газарт төрөөд эцэг эхийн гар дээр өсөж 1921 оны ардын хувьсгалтай золгосон аж. Сургуульд орж суралцан бага боловсрол эзэмшээд улмаар цэргийн албанд татагдан хугацаат цэргийн алба хааж байжээ.

1936 онд бага эмчийн мэрэгжил эзэмшиж бага эмчээр ажиллаж эхэлсэн байна.

1939 онд цэргийн албанд дахин ирж мэрэгжлээрээ ажиллаж байгаад 1941 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлгийн академид орж суралцаж байх үеэр Дэлхийн 2-р  дайн эхэлж германчуудад хот нь тэр аяараа бүслэгдсэн хэдий ч нуувч, танк эсэргүүцэх шуудуу ухаж, тэр хүнд нөхцөлд түргэвчилсэн хугацаагаар суралцан сургуулиа амжилттай төгсгөсөн юм. Тэр үед идэх хоол, эм тариа, хувцас хэрэглэл маш ховор, олон сараар усанд ч орж чадахгүй, нойр муутай, хүмүүс өлсгөлөн, өвчнөөр олон зуугаараа үхэж үрэгдэж байсан үнэхээр хүнд үеийг туулж гарсан гэж ярьдаг байлаа.

1944 оноос эх орондоо ирж ажиллаж байх үед 1945 оны Халх голын чөлөөлөх дайн эхэлж цэргийн эмчээр ажиллан уг дайнд оролцож Хятадын Жэхэ хотыг хүртэл монгол зөвлөлтийн цэргийн дайчид анд нөхөдтэйгөө мөр зэрэгцэн явж байжээ.

1945 оны чөлөөлөх дайн дууссаны дараа энгийнээр халагдаж Дорнод аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын албыг хаших болсон байна.

1952 онд Өмнөговь аймгийн Эрүүлийг хамгаалах газарт ажилласан. Эдгээр аймгуудад ажиллаж байх үедээ монголчуудын дунд өргөнөөр тархсан сүрьеэ, тэмбүү, заг хүйтэн, эмэгтэйчүүд, хүүхдийн болон ходоод элэгний өвчнийг анагаах ажилд ЗХУ-ын эмч мэрэгжилтнүүд, хамт олон, шавь нартайгаа хамтран нөр их ажлыг нугалж ажиллаж байжээ.

1963 онд Улаанбаатар хотод ирж эмчийн ажлаа хийж байх хугацаандаа ЗХУ-д рентгений эмчийн курст суралцаж нарийн мэрэгжлийн эмч болж төгссөн.

1964 оноос Цэргийн төв госпитальд рентгений эмчийн ажлыг хийж эхэлснээс хойш тэтгэвэрт гартлаа уг ажлаа нэр төртэй хийж, нарийн мэрэгжлийн рентген оношлогооны ажилд гаршиж хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ажиллаж байсны сацуу олон сайхан шавь нарыг сурган гаргажээ. 

Өөрийнхөө мэрэгжлийг ач хүү Ламжавын Батсүхдээ өвлүүлж Анагаах ухааны Их Сургуулийн цэргийн эмчийн ангид оруулж эмч болгож байлаа.

Миний эцэг Шагдарын Дашийн Монгол улсын эрүүлийг хамгаалах болон батлан хамгаалах салбарт оруулсан хувь нэмрийг тухайн үеийн төр засгаас өндрөөр үнэлж “БНМАУ-ын Хүний гавъяат эмч” цолоор шагнасан юм. Мөн манай улсын болон ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, бусад одон медалиудаар шагнагдаж байсан билээ.

1981 онд өвчний улмаас хань, үр хүүхдүүдийнхээ гар дээр бурханы оронд одсон юм.


МИНИЙ ЭМЭГ ЭЭЖ ГОЧООГИЙН СҮРЭНГИЙН НАМТАР

Миний эмэг ээж Гочоо овогтой Сүрэн нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Шархайн хөндий гэдэг газарт 1921 онд төрсөн. Айлын ганц охин байжээ. Эмэг ээжийн аав Гочоо лам хүн байсан хэдий боловч гарын уртай монгол гутал, гөлөм сайхан хийдэг, Гандан хийдийнхээ цагаан сарын балин тахилыг урладаг уран хүн байсан тухай ах эгч нар дурсан ярьдаг юм. Эмэг ээж Г.Сүрэн нь 1948 он хүртэл аав ээжийн хамт хувийн мал ахуй дээрээ байж байгаад Улаанбаатар хотод ирж 1-р эмийн санд эм боогчоор анх ажилд оржээ. Энэ үеэс бага боловсрол эзэмшиж ахиулан суралцсаар эм найруулагчийн мэрэгжилтэй болсон ажгуу. "Төв аптек" гэж тухайн үед нэрлэгдэж байсан 1-р эмийн санд тэтгэвэрт гарсан хойноо ч ажиллаж байсан юм. Манай анагаах ухаанд хэрэглэж байсан эм бэлдмэлүүдийг арван хуруу шигээ мэддэг, маш олон төрлийн эмийг жорын дагуу найруулж, боож савлаж чаддаг, хэрэглэж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ зааж зөвлөж тусладаг хүн байсан гэж хүмүүс, ах эгч нар дурсан ярьдаг юм. Олон шавьтай, хамт ажиллагсдынхаа итгэлийг хүлээсэн хүн байсан тухай дурсахад сайхан байна. Хэрэв золгүй тохиолдлоор өвөл халтирч унаад нүд нь юм харахаа болиогүй бол түүнээс ч олон жил ажиллаж их зүйл бүтээх байсан нь ойлгомжтой. Миний эмэг ээж Г.Сүрэн 8 хүүхэд төрүүлж бүгдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэхийн төлөө хичээн зүтгэж амьдарч ирсэн ачтан билээ. Олон сайхан бэр хүргэнүүд, ач зээ нартай болсон хүн юм. 2006 онд өвчний улмаас нас барсан.






0 comments:

Post a Comment