Бөөбөө зайран

МОНГОЛ ТӨР ТҮМЭН ОЛОН МИНЬ ТҮВШИН АМГАЛАН БАЙГ!

Чонон хүлэгтэн

Байнгын зочид

Зочид тоологч

Зочид 2011.10.23-ээс

free counters
zairan.blogspot.com. Powered by Blogger.

automarketofmongolia.blogspot.com






Үйл явдал, сонирхолтой баримтууд
































"Ноцтой мэдээ" сонин. 2010 он. №-27/409/

Телевизийнхэнд басуулсан бөө нар бороо оруулж ид шидээ гайхуулав.

Женко Баттулгын мэдлийн "С-1" телевизийн ажилтан хэдэн залуу хэд хоногийн өмнө хулхи бөө нарыг доош нь хийсэн нэвтрүүлэг явуулж "Хэрвээ бөө нар үнэхээр нисдэг барьдаг нинжа нар шиг чадалтай юм бол маргааш 14 цагт Богд уулын зүүн хажуу дахь бөөгийн тахилгын газарт хүрээд ир. Ирээд эрдэм чадлаа харуулаадах" хэмээн өдсөн, бас басч тохуурхсан зар тарааж байсан билээ. Маргааш нь "С-1" телевизийнхэн үнэхээр чадалтай эрдэмтэй бөө нар байдаг юм бол харъя хэмээн бөөгийн тахилга хийдэг аманд хүрээд очсон байна. Энэ үед энгийн хувцастай олон бөө нар ирсэн ч тэдний дундаас хоёрхон хүн л эрдэм чадлаа харуулахыг зөвшөөрсөн ажээ. Тэдний нэг болох Дархадын бөө улаан гал дээр нүцгэн сууж рид хувилгаанаа харуулсан бол зүүн зүгийн аймгаас гаралтай гэх залуухан зайран"Би хэсэг хугацаанд бороо оруулаад дараа нь зогсоохыг оролдоё" гэж хэлээд хэнгэрэгээ дэлдэн бөөлж эхэлсэн байна. Гэтэл үнэхээр гайхалтай зүйл болж хориод минут бороо шивэрсэнээ гэнэтхэн онгойж зогссон ажээ. Бөө нарыг ирүүлд дуудсан телевизийнхэн хэлэх үггүй болчихсон "Үзэгчидээ тэр зайран бөөлж байх үедээ "Дээгүүр минь хоёр шувуу эргэлдээд байна.Та нар надаар яах гээд байгаа юм бэ. Яваад өг" хэмээн үл үзэгдэх зүйлтэй хэрэлдээд байсан юм. Гэхдээ тэр үед ямар ч шувуу тэнгэрт харагдаагүй. Гэтэл тун удалгүй үнэхээр зүүн урд зүгээс хоёр шувуу гарч ирээд тэнд цугларсан хүмүүсийн дээгүүр эргэлдсэнээ өөр тийшээ явчихсан" хэмээн намуухан дуугаар ярьж байсан билээ. Хэнгэрэг дэлдсэн зайран гэнэт бороо оруулаад зогсоогүй өөрийн хөтөч болох тэнгэрийн шувуудтай харилцсаныг тус телевизийн хөтлөгчид лав л санаанаасаа зохиогоогүй байх. Харин тэд бөө нарыг тийм рид хувилгаан үзүүлнэ гэж санаагүй байснаас ч тэр юм уу нэлээд тулгамдаж хэлэх үгээ олохгүй байгаа юм шиг харагдаж байсан юм. Уг нь тэнд болсон үйл явдлыг дүрсээр баталгаажуулж авсан бол энэхүү увидас нь ямаршуу учиртай талаар шинжлэх ухааны талын хүмүүсээс асууж лавлаж дэлхийн томоохон ид шидтэнгүүд оролцдог нэвтрүүлэгт илгээсэн ч буруудахгүй л байсан болов уу. Ямар ч байсан Мөнх тэнгэрийн онгод хүчийг тээсэн бөө нар телевизийн өдөөн хатгасан нэвтрүүлэгт оролцоод нэр хүндээ унагаж доошоо оролгүй гараад ирсэн нь тодорхой байгаа бөгөөд хулхи хуурмч бөө нараас гадна жинхэнэ чадалтай уг барьсан хүчтэй зайрангууд ч цөөнгүй байгааг харуулж байна. Мөн цаашдаа жинхэнэ ид шидтэн рид чадалтай хүмүүсийг тодруулах томоохон нэвтрүүлэг хийхэд буруудахааргүй юм шиг санагдаж байгаа юм. Бөө нарыг басахад ирээд бороо оруулчихсан юм чинь лам нарыг нэг басаад үзсэн ч яахав.




































Бөөбөө зайран. "Гэрэлтэй цонх" нэвтрүүлгийн бичлэг.




Монголын бөө судлалын академи